санаа зөв бол заяа зөв
2011-04-01
сурганы зөвлөгөө

Ангилал: сурган хүмүүжүүлэх зөвлөгөө


Сурган хүмүүжүүлэх техник

Судлаачид сурган хүмүүжүүлэх техникийг дараах хэсэгт хуваасан байна.
  • Багшийн өөрийгөө удирдах техник
  • Багшийн бусад хүмүүст (сурагчид,хамт олонд) нөлөөлөх техник
Багшийн өөрийгөө удирдах техникт дуу хоолой, нүүрний хувирал,амьсгал, хэл яриа, хөдөлгөөн,хүртэхүй, сэтгэлийн хөдөлгөөн, хувцаслалтын техник багтана.
  1. Дуу хоолойны техник: Багш гаргаж байгаа дуу авиагаа ойрын, дундын, холын зайд хүргэхээ тооцоолж тохируулах арга барил.       Тодорхой нөхцөл хэрэгцээ зорилгоос шалтгаалж багшийн дуу өндөр, дунд зэрэг, нам болж байх ба дуу хоолойны өнгө аль болох зөөлөн, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
  2. Нүүрний хувирлын техник: Багш элэгсэг найрсаг, төлөв түвшин,тайван,хүүхдэд өөдрөг ханддаг, хүүхдийг байгаагаар нь хүлээн авч ойлгоход, туслахад бэлэн байгаагаа илэрхийлэх арга барил. Энэ техникт харц хамгийн чухал.Багшийн харц ямар ч нөхцөлд зөөлөн тайван өөртөө итгэлтэй байна.Сурагчтай харьцахдаа заавал түүний нүүр рүү,нүд рүү харна.Багшийн нүдний хөдөлгөөн тогтвортой байх нь ач холбогдолтой.
  3. Хэл ярианы техник: Багш үгийг цэвэрхэн, тод,сонсголонтой хэлэх, ярианыхаа хурдыг сонсогчийн мэдээлэл хүлээн авах,боловсруулах, тэмдэглэл хийх хурданд тохируулан ярих арга барил юм. Хүүхдэд ойлгомжтой тодорхой ярих үүний тулд нэг үгийг олон янзаар хэлэх чадварыг багш эзэмшсэн байх ёстой.
  4. Хөдөлгөөний техник: Багш ангийн хаана байх, яаж алхах гишгэх, яаж суух, гараа ямар байдалтай байлгах, толгойгоо яаж хөдөлгөх гэх мэтийг эвсэлтэй оновчтой гүйцэтгэх урлаг юм.
  5. Сэтгэлийн хөдөлгөөнөө эзэмдэх техник: Багш сэтгэлийн эерэг сөрөг хөдөлгөөнийг хянах, сэтгэл санаагаа зөв илэрхийлэх арга барил юм. 



Comments

зөвлөгөө, хичээл,сургалт, санамж бусад

Сүүлийн бичлэгүүд

. хөдөлгөөн 8
. жигд ба хувьсах хөдөлгөөн
. 10-р анги физик
. конденсатор
. tsah orni huchleg
. tosol
. даралт
. шингэний даралт
. лунтик2
. лунтик1
. 9-р ангийн физикийн хичээлийн шалгалтын асуулт
. зураг
. 9в ангийнханд
. физикийн тогтмолууд
. гэр бүлд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. delgerya
. ***boloroo***
. bagana_soko

Бичлэг: 14 » Нийт: 47
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax